Шилэн данс

Санал хүсэлт илгээх






Цаг агаар

Нээлттэй утас

Facebook

9 дүгээр зүйл.Төсөв10 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдал, санхүүгийн ил тод байдал

     10.1.Энэ хуулийн 3.1-д заасан байгууллага нь хуульд өөрөөр заагаагүй бол төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах чиглэлээр дараах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ:

10.1.1.ил тод, шударга, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчимд суурилсан худалдан авах ажиллагааны бодлого баримтлан, энэ тухай цахим хуудсандаа байрлуулах болон бусад хэлбэрээр нийтэд мэдээлэх;

10.1.2.тендерийн баримт бичиг, тендер шалгаруулалтыг явуулах журам, тендерийн урилгыг цахим хуудас болон мэдээллийн самбартаа байрлуулан тухай бүр шинэчлэх, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн[7] 21 дүгээр зүйлд заасны дагуу хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх;

10.1.3.тендерт оролцохыг сонирхогчид тавих шалгуур үзүүлэлт болон гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан үндэслэлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

10.1.4.тендерт шалгарсан болон шалгараагүй оролцогчийн талаарх товч мэдээллийг цахим хуудсандаа байрлуулан тухай бүр шинэчлэх, шалгарсан болон шалгарч чадаагүй шалтгаан, нөхцөл, хуулийн үндэслэлийн талаар тодорхой танилцуулах;

10.1.5.худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний тайланг цахим хуудсандаа байршуулан тухай бүр шинэчлэх;

10.1.6.тендер шалгаруулах явцад илэрсэн зөрчлийн талаар тухай бүр холбогдох байгууллагад мэдээлэх;

10.1.7.худалдан авах ажиллагаанд хийсэн аудитын тайлан, дүгнэлт болон бусад хяналт, шалгалтын дүнг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

10.1.8.хууль тогтоомжид заасан бусад мэдээллийг мэдээлэх.

 

 

Аймгуудын сайт

Сумдууд

Санал асуулга

Таньд веб сайт таалагдаж байна уу?

Тийм - 84.2%
Үгүй - 10.5%
Боломжийн - 5.3%

Нийт санал: 19
Асуулгын хугацаа дууссан on: 10 9-р сар 2015 - 00:00

Сайтын хандалт

077964
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
өнгөрсөн 7 хоног
Энэ сард
өнгөрсөн сард
Нийт
78
43
78
77540
1381
952
77964

Таны IP: 54.224.216.155