Шилэн данс

Санал хүсэлт илгээх






Цаг агаар

Нээлттэй утас

Facebook

 

Сургуулийн танилцуулга

Манлай баатар Ж. Дамдинсүрэнгийн нэрэмжит, 2011 оны Сумын Шилдэг байгууллага өргөмжлөлт Ерөний боловсролын сургууль нь 1935 оны 9 дүгээр сарын 25-нд байгуулагдаж, одоогоор 13 багш, сурган хүмүүжүүлэгчид, 3 удирдах ажилтан, 17 үйлчилгээний ажилтан нийт 33 багш, ажилчидтай “Чадварлаг хамт олон-Чанартай сургалт”-аар алсын хараагаа тодорхойлж, “Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж, Хүмүүнийг бүх талаар хөгжүүлцгээе” зорилго дэвшүүлэн  Монгол улсын  Зөвлөх багш 1, Монгол улсын тэргүүлэх багш 2, Монгол улсын заах аргач зэрэгтэй багш 3, магистр зэрэгтэй багш 2 ажиллаж байна.

 

Ерөнхий боловсролын сургуулийн хамт олон

50 хүүхдийн багтаамжтай “Аймгийн тэргүүний дотуур” байр, Тогтвортой амьжиргаа төслөөр хэрэгжсэн 11 компьютер бүхий мэдээлэл зүйн кабинет, 3 иж бүрэн компьютер бүхий багш нарын мэргэжил дээшлүүлэх танхим, 15 хүүхдийн суудалтай номын сантайгаар үйл ажиллагаагаа явуулж, 115 сурагчид 8 бүлэгт хуваагдан суралцаж байна.

 

Сургуулийн дотуур байр

 2010 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 140.000.000 төгрөгөөр дотуур байрны их засвар, 2011 онд Тогтвортой амьжиргаа төслөөр 19540226 төгрөгөөр багш нарын орон сууц,  2012 онд Тогтвортой амьжиргаа-2 төслөөр 7.300000 төгрөгөөр сургуулийн урд хэсгийг хашаажуулсан ба багц тусламж төслөөр 3.776500 төгрөгөөр сургуулиа бүрэн хашаажууллаа. Бага, дунд боловсролыг дэмжих нийгэмлэгийн салбар зөвлөлөөс жил бүр төмс, хүнсний ногоо төслийг амжилттай хэрэгжүүлж, төслийн үр дүнд хураасан хүнсний ногоогоо дотуур байрны хүнс болон үдийн цайны хүнсэндээ хэрэглэж байна.

                                                                        

 

 

 

 

Аймгуудын сайт

Сумдууд

Санал асуулга

Таньд веб сайт таалагдаж байна уу?

Тийм - 84.2%
Үгүй - 10.5%
Боломжийн - 5.3%

Нийт санал: 19
Асуулгын хугацаа дууссан on: 10 9-р сар 2015 - 00:00

Сайтын хандалт

051045
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
өнгөрсөн 7 хоног
Энэ сард
өнгөрсөн сард
Нийт
59
32
421
50033
1866
1232
51045

Таны IP: 54.204.83.136