Шилэн данс

Санал хүсэлт илгээх






Цаг агаар

Нээлттэй утас

Facebook


ГУРВАНЗАГАЛ СУМЫН ЦЭЦЭРЛЭГИЙН ТҮҮХЭН ТАНИЛЦУУЛГА  

 Дорнод аймгийн  Гурванзагал суманд 1964 онд сургуулийн СӨБ-ийн байгууллагын нэгж цэцэрлэг байгуулагдаж анхны багш эрхлэгчээр Ням-Одын Доржсүрэн ажиллаж байжээ.  Үнээс хойш 1971 оноос 0-3 настай яслийн хүүхэд саатуулах бүлэг, 4-7 настай хүүхдийн холимог бүлэг болон өргөжжээ. Энэ үед яслийн эрхлэгчээр 1971-1976 онд Янжмаа, 1976-1989 онуудад Ц.Үржинханд болон хүмүүжүүлэгчээр Т.Алтанцэцэг, тогоочоор Т.Мөнхцэцэг, угаагчаар Ч.Аюуш нар 1989 он хүртэл ажиллаж байжээ. 

Цэцэрлэгийн багш эрхлэгчээр 1971-1979 онуудад Т.Цагаан, О.Гандолгор нар ажиллаж СӨБ-ыг олгосоор ирсэн байна. Мөн энэ үед малчин өрхийн хүүдэд гэр цэцэрлэг ажиллуулж байсан ба багшаар нь Ш.Баярмаа ажиллаж байжээ. 

1980 оноос Ц.Цэвэлмаа эрхлэгч багшаар ажиллаж байсан ба 1982 онд Ардын гэгээрлийн  тэргүүний ажилтан цолоор шагнуулж байжээ. 

1986 онд Б.Адилбиш,1987 онд Ж.Мөнхцэцэг нар Улаанбаатар хотын цэцэрлэгийн багшийн сургуулийг төгсөж тус сумын цэцэрлэгт ажилласанаар мэргэжлийн багшаар бүрэн хангагдсан байна. 

1987 онд хүүхдийн төлөө фондын хөрөнгөөр 83 дахь барилга баригдаж 1988 онд ашиглалтанд орсноор 50 хүүхдийн хүчин чадал бүхий 9 орон тоотойгоор явуулж иржээ. Энэ үед эрхлэгчээр Б.Адилбиш, хүмүүжүүлэгч багшаар Ж.Мөнхцэцэг Л.Оюунчимэг, туслах багшаар Р.Цэрэндулам, Д.Урантогос, тогоочоор Д.Тунгалагтуул туслах тогоочоор Н.Сүрэнцэцэг,  няраваар Ө.Баатарцогт, Ж.Энхболд, сахиулаар М.Доржнамжим, Энхбаатар  нар 1992 он хүртэл ажилласан байна. 

1989-1992 он хүртэл цэцэрлэгийн эрхлэгчээр Б.Уранбилэг ажиллаж байжээ. Энэ хугацаанд 1989 онд “ Аймгийн тэргүүний соёлч байгууллага”, 1990 онд сумын цэцэрлэгүүдийн дунд зарласан биеийн тамирын талбай байгуулах уралдаанд 2 дугаар байр, 1991 онд боловсролын яамнаас сайшаалын үнэмлэх, 1992 онд “ Аймгийн тэргүүний цэцэрлэг”- ээр тус тус шагнагдаж байжээ. 

1996-2000 онд эрхлэгчээр Р.Цэндээ, 2001-2004 эрхлэгчээр Ж.Мөнхцэцэг багшаар Ч.Жаргалмаа, Туслах багшаар Б.Цэцэгдэлгэр, С.Хишигжаргал, тогоочоор Т.Мөнхцэцэг, сахиулаар З.Ерөөлтхүү, галчаар Б.Гансүх, Д.Энхтулга, С.Пүрэвсүрэн ,  Р.Ганхуяг, Г.Гансүх, Ч.Дамдиндорж, Т.Мөнхбаатар, Б.Энхтөр, нар ажиллаж байлаа.     

2004-2011 онуудад эрхлэгч Ч.Жаргалмаа, багшаар Ж.Мөнхцэцэг,С.Хишигжаргал,У.Цолмон, Ж.Мөнхтуяа,туслах багшаар Б.Цэцэгдэлгэр Б.Аюуш,Д.Өнөржаргал, Г.Цэцэгсүрэн, тогоочоор С.Оюунбилэг, Бусад үйлчилгээний ажитнаар З.Ерөөлтхүү ,С.Дариймаа, Л.Бөхбат, Е.Балжинням, Д.Хишигтбаатар, Я.Алдаржав, Б.Пагма, Д.Должинсүрэн, О.Очирсүрэн нар  СӨБ-ын салбарт ажиллаж байжээ. 

Мэргэжлийн болон зэрэгтэй багшийн эзлэх хувь 100 ба тойргийн хүүхдийн хамран сургалт 62 хувь болж өслөө. 

          Цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдийн хамран сургалт, мэдлэгийн түвшин жил бүр бага хувиар өссөн дүнтэй байгаа ба 2008-2011 оны хичээлийн жилд 90.0 - 94.6 хувьтай дүгнэгдсэн байна.

            Манай хамт олон сумын 2007,2008,2009 оны шилдэг байгууллагаар шалгарч байлаа. Мөн Ч.Жаргалмаа нь  2003 онд “ Байгууллагын аварга”, 2004 онд сумын “ Шилдэг залуу” өргөмжлөл, 2008 онд БСГазрын  “Багшийн алдар” медаль, 2010 онд Монголын багш нарын холбооны “ Есөн эрдэнэ” медаль, 2011 онд “ Аймгийн  тэргүүний ажилтан цол тэмдэг ”, багш Ж.Мөнхцэцэг нь 1989 онд аймгийн “ Тэргүүний бүтээлч багш “  гэрчилгээ, 1993 онд Боловсролын яамны “ Арга зүйч багш “ тэмдэг, 1997 онд “ Багшийн алдар “ медаль, 2006 онд Их Монгол улс байгууллагдсаны 800 жилийн ойн медаль , Монголын багш нарын улсын анхдугаар зөвлөгөөний төлөөлөгч, сумын ИТХ-аас зарласан 2007 оны шилдэг төрийн албан хаагч шалгаруулах номинацид нэр дэвшин “ Оны шилдэг төрийн албан хаагч “ өргөмжлөл, 2008 онд Боловсролын яамны Жуух бичиг, 2010 онд Монголын багш нарын холбооны “ Шилдэг багш “ тэмдэг, туслах багш Б.Цэцэгдэлгэр нь 2010 онд аймгийн засаг даргын жуух бичиг, тогооч С.Оюунбилэг, манаач З.Ерөөлтхүү нар 2009 онд аймгийн засаг даргын жуух бичгээр шагнуулсан байна. 

           2005-2008 онд БСШУЯ, АХИС, НҮБ-ын хүүхдийн сан, ТА-төсөл зэргээс төсөл хөтөлбөрийн дагуу хувилбарт сургалтыг дэмжсэн тоглоом наадгай, гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж, урсгал засвар зэрэгт 12.1 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.     НҮБ-ын хүүхдийн сангаас нүүдлийн гэр цэцэрлэгийн сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом наадгай, тавилга эд хогшил зэрэг 6.7 сая төгрөгийн эд материал  хүлээлгэн өгснөөр тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүний хангамж 70 хувьтай боллоо. 

          Мөн 2009 онд ТА-2 төслөөс 2 сая төгрөгийн тоглоомын талбайн төсөл, 2010 онд 2 сая төгрөгийн зөөлөн эдлэлийн төслүүд хэрэгжсэнээр хүүхдийн сурч хөгжиж таатай орчин бүрдэж сургалтын орчин нахцөл сайжирч байна. 

Аймгуудын сайт

Сумдууд

Санал асуулга

Таньд веб сайт таалагдаж байна уу?

Тийм - 84.2%
Үгүй - 10.5%
Боломжийн - 5.3%

Нийт санал: 19
Асуулгын хугацаа дууссан on: 10 9-р сар 2015 - 00:00

Сайтын хандалт

048747
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
өнгөрсөн 7 хоног
Энэ сард
өнгөрсөн сард
Нийт
6
67
138
48316
800
827
48747

Таны IP: 54.197.187.2