Шилэн данс

Санал хүсэлт илгээх






Цаг агаар

Нээлттэй утас

Facebook

ГУРВАНЗАГАЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН 2013-2016 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ  ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

2012.12.29                                                                                                                                       Сүмийн булаг

Нэг. Төрийн удирдлагын хүрээнд

         Монгол улсын Засгийн газраас баримталж буй Засаг захиргаа нутаг дэвсгэрийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх, иргэний нийгмийн болон төрийн байгууллагын  үйл ажиллагааг сайжруулж, төрийн албан хаагчдын ур чадвар, хариуцлагыг өндөржүүлэн иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанарыг дээшлүүлнэ.

1.1 Төрийн удирдлагын талаар

1.1.1.Сумын ЗДТГ-ын төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчдыг 2013-2016 онуудад удирдлагын академийн 7, 14, 21 хоногийн төрийн албаны сургалтуудад хамруулж, ажлын  бүтээмж чадварыг нэмэгдүүлнэ. /Бүх төсөвт албан байгуулагуудаас аймаг хотод сургалтанд хамрагдсан албан хаагчдын судалгааг авах/

1.1.2.Төрийн байгууллагын ил тод нээлттэй байдлыг хэрэгжүүлэн хагас жил тутамд  “Нээлттэй өдөр”-ийг төсөвт байгууллага бүр уламжлал болгон явуулж, ард иргэдийн санал бодлыг сонсох боломжийг бүрдүүлэн ажиллана.

1.1.3.Төрийн албан хаагчдын хариуцлага ёс зүй /хүнд суртал, албан тушаалаа урвуулан  ашиглах/ асуудалд онцгой анхаарч тэдгээрийн батламж гэрээний биелэлтийг дүгнэж хариуцлага тооцож үйл ажиллагааны талаар иргэдэд ил тод мэдээлж ажиллана.

1.1.4.Засаг захиргааны анхан шатны нэгж, багийн засаг дарга нарын шийдвэр гаргах, хэрэгжүүлэх, хяналт тавих  бүх  шатны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллана.

1.1.5 Багийн ИНХ-ын үйл ажиллагааг тогтмолжуулан нутаг дэвсгэрийнхээ эрх хэмжээний асуудлыг бие даан шийдэх нөхцөл боломж чадавхийг бий болгоно. 

1.1.6 Мэдээлэл, сурталчилгааны ажилд  онцгойлон анхаарч  хагас бүтэн  жилээр  ЗДТГазар,  төсөвт албан байгууллагуудын үйл ажиллагааны талаар товхимол  бэлтгэн  гаргаж иргэдэд сурталчилна.

1.1.7 Сумын хөгжлийн  хэтийн төлөвлөгөөг  боловсруулна.

       1.1.8 Төсвийн байгууллагуудын үйл ажиллагаанд хагас жил бүр хяналт шинжилгээ хийж,үнэлж дүгнэж, бодлогын удирдамжаар хангаж ажиллана

1.2.Гадаад  харилцааны талаар

 1.2.1.БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Шинэ барга зүүн, баруун хошуудтай харилцаа тогтоон харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлнэ.

          1.3.Хуулийн хэрэгжилтийг  хангах  талаар

1.3.1. Архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, согтууруулах ундааг худалдах цэгийг цөөрүүлж, архидалт согтуурлын хор хөнөөлийг иргэдэд сурталчлах.

           1.3.2 Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сумын санд зохион байгуулалт, 

 арга зүйн дэмжлэг үзүүлж, мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах тавтын бүлгийн үйл ажиллагааг идэвхжүүлнэ.

           1.3.3. Архивын баримтын шалгалт, хадгалалт, хамгаалалт, нөхөн бүрдүүлэлт, лавлагаа мэдээллийн ажлыг сайжруулна.

           1.3.4  Хот, Аймгийн нутгийн зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулна.

Хоёр. Нийгмийн бодлогын хүрээнд

            Иргэдийнхээ хөдөлмөр эрхлэх, орлого бий болгох боломжийг нэмэгдүүлэх замаар өрхийн амьжиргааны чадавхийг дэмжиж, нийгмийн эмзэг хэсэгт үзүүлэх халамжийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахад үйл ажиллагаагаа чиглүүлнэ.

           2.1.Хүн амын талаар

            2.1.1.Нийгмийн даатгалын сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, малчдын эрх ашгийг дэмжиж сайн дурын даатгалд хамруулах ажлыг эрчимжүүлнэ.

          2.1.2.Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн 25-оос доошгүй иргэдийг олон нийтийн оролцоонд түшиглэсэн төсөлд хамруулан, нийгмийн дэмжлэг тусламж зайлшгүй шаардлагатай 50 өрх, иргэнд нийгмийн халамжийн дэмжлэг үзүүлнэ.

          2.1.3.Орон нутагт үйл ажиллагаа явуулах ашигт малтмалын хайгуулын компаниуд болон төсөл хэрэгжүүлэх замаар иргэдийг ажилд зуучлан оруулах, бага хүүтэй  зээл олгох замаар ажлын байр шинээр бий болгон түр ажлын байраар  40 доошгүй иргэнийг түр ажлын байраар  хангана. Зээлийг чанартай төсөлд олгож зээлийн эргэн төлөлтөнд хяналт тавина.

           2.1.4.Хүн амын нийгмийн хамгааллын чиглэлээр урт хугацааны хөтөлбөр боловсруулан   хэрэгжүүлнэ.

           2.1.5.Сумын хэмжээнд шинээр зарлагдсан ажлын байр албан тушаалд орон нутгийн мэдлэг мэргэжилтэй залуучууд иргэдийг сонгон ажиллуулж, сумын боловсон хүчин, хүний нөөцийн асуудлыг орон нутгийн хэмжээндээ бүрэн шийдвэрлэж ажиллана.

           2.1.6.Цагаан идээ, эсгий боловсруулах бичил үйлдвэр, авто машин, мотоциклын засвар үйлчилгээний газар, үсчин, гэрэл зурагчин, гуталчин, гар утас, телевиз засварын зэрэг иргэдийн ахуйн хэрэглээний үйлчилгээг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн ажил үйлчилгээнд тулгуурлан бодитойгоор ажиллуулахад төрийн байгууллагаас бүхий л  хэлбэрээр дэмжин ажиллана.

           2.1.7.”Чацаргана”, “Ногоон бүс” зэрэг хөтөлбөр боловсруулан сумын төв, хөдөөд  хүнсний ногоо тариалах аж ахуй хөгжүүлнэ.

          2.1.8 Саран ээжүүдийг  жил бүр  тодруулна.

          2.1.9.Сургуулийн 80 жил /2015 онд/, цэцэрлэгийн 50 жил /2014 онд/ - ийн ойн арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажиллана.  

    2.2.Боловсролын талаар

2.2.1.Багуудад гэр цэцэрлэг ажиллуулж малчдын хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамрах хүрээг нэмэгдүүлнэ. 

2.2.2.СӨБ-ын хамрах сургалтыг 75 хувьд хүргэж, сумын цэцэрлэгийг мэргэжлийн багшаар бүрэн хангана.

2.2.3. Гоц авъяастай хүүхдийг сум орон нутгийн төрийн байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдээс  дэмжиж ажиллана.

2.2.4. Суманд амьдарч буй иргэдийн хүүхдийг сумандаа сургах бодлого баримтлах  хэрэгжүүлнэ.

2.2.5. Ур чадвартай, үр дүнтэй ажиллаж буй багш нарыг бодлогоор дэмжин ажиллана.

2.2.6. Сургалтын чиглэлээр хэрэгждэг төслүүдийн үр дүнг дээшлүүлнэ.

2.2.7. Барга ястны мартагдсан ёс заншил, язгуур соёлыг түгээн дэлгэрүүлэх

2.2.8 Сургуулийг интернэтэд холбох 

2.2.9 Багш бүрийг компьютертэй болгох 

2.2.10. Цэцэрлэгийн өргөтгөл хийх 

 

2.3. Соёл, спортын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд

 

2.3.1.Соёлын төвийн халаалтын асуудлыг цахилгаан халаагуураар бүрэн шийдвэрлэж, халуун ус, сауныг хувийн хэвшлийн чадварлаг багт шилжүүлж, иргэдийн ахуйн соёлын асуудлыг бүрэн шийдвэрлэнэ.

          2.3.2 Үндэсний уламжлалт ёс заншлаа дээдлэх ажлын хүрээнд ургийн баярыг тусгай хөтөлбөрийн хэмжээнд зохион байгуулах.

         2.3.3.Зүүн хойд бүсийн дунд явагддаг төрөл бүрийн уралдаан тэмцээнийг орон нутагтаа зохион байгуулдаг болно.

          2.3.4. Орон нутгийг судлах музейн сан хөмрөгийг баяжуулахад шаардлагатай хөрөнгийг орон нутгийн төсвийн тодорхой хувиас төсөвт суулгаж өгөх 

          2.3.5 Урлаг, уран сайхны ажлыг бүс нутгийн хэмжээнд явуулж соёлын төвийг иж бүрэн техник хэрэгсэл, гэрэлтүүлгийн төхөөрөмжөөр ханган, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэн ажиллуулна.

          2.3.6.Түүх дурсгалын болоод байгалийн онцлог тогтоц бүхий газруудыг орон нутгийн  хамгаалалтанд авах

          2.3.7.Залуус талбайг тохижуулж, байнгын гэрэлтэй  болгон  дулааны улиралд  тогтмол ажиллагаатай болгоно.

          2.3.8 Соёлын төвийн барилгыг шинээр барих хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэх, төсөвт тусгуулах, ургсгал засварын ажлыг хийж, байнгын галлагаатай болгох 

2.3.9. Баргажин наадамд  зохион байгуулалттайгаар оролцоно.

2.4. Эрүүл мэндийн талаар

2.4.1.Ус цэвэршүүлэх дэвшилтэт технологи  нэвтрүүлэх, усны төмөрлөгийн хэмжээг багасгах ажлыг хэрэгжүүлж, хүн амыг ундны цэвэр усаар хангана.

2.4.2.Эмнэлгийн түргэн тусламжийн авто машиныг парк шинэчлэл хийж, анхан шатны лабораторын тоног төхөөрөмжийг бий болгоход анхаарч ажиллана.

2.4.3.Эмнэлгийн боловсон хүчний хангалт, мэргэжил дээшлүүлэлт, ёс зүйд анхаарч мэргэшлийн боловсон хүчнээр бүрэн хангах бодлого баримтлана.

2.4.4.Халдварт өвчинтэй тэмцэх, тандалт судалгаа хийх, халдварт бус өвчин гарч байгаа шалтгаан нөхцлийн судалгааг гаргах, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулна.

2.4.5.Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлгөөн багатай иргэдийн эрүүл мэндэд анхаарч нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэр төрөл хүртээмжийг нэмэгдүүлнэ.

2.4.6 Эрүүл мэндийн төвийн барилга, байгууламжид засвар хийлгэх зардлыг төсөвт тусгуулах 

2.4.7 Эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэгчдийн эд хогшил тоног төхөөрөмж /өвчтний ор, ширээ, өвчтний зориулалтын шүүгээ/ хатуу болон зөөлөн эдлэл шинэчлэн хангах

2.4.8 Эрүүл мэндийн төвийн анхан шатны яаралтай тусламжийн иж бүрэн багаж хэрэгслээр хангах 

2.5.9 Чийрэгжүүлэлтийн бүрэн тоноглогдсон өрөө тасалгаатай болох 

2.5.10 Иргэдийн эрүүл мэндийг дэмжих зорилгоор ногоон зурвас цэцэрлэгт  байгуулах 

 Гурав. Эдийн  засаг,  Байгаль  орчны  бодлогын хүрээнд

          3.1.Эдийн  засаг,  бизнесийн  орчин төсөв санхүүгийн талаар

           3.1.1.Татвар хураалтын түвшинг 95-аас доошгүй  хувьд хүргэх, татварын өр авлагыг төсвийн нийт орлогын 0.5 хувиас хэтрүүлэхгүй байна.

           3.1.2 Татвар төлөгч иргэдийн хамрах хүрээг 5-аас доошгүй хувиар нэмэгдүүлэж, татварын бааз суурийг өргөтгөх, мэдээллээр хангах, сургалтанд хамруулах ажлыг хийх 

           3.1.3.Хүнсний барааны чанар, хадгаламжийн хугацаанд хяналт тавьж, иргэдийг эрүүл хүнсний бүтээгдэхүүнээр хангахад анхаарч ажиллана.

           3.1.4.Ашигт малтмалын хайгуулын лицензтэй аж ахуйн нэгж компаниудаас авах лицензийн орлогыг сумын төсөвт төвлөрүүлэх асуудлыг шийдвэрлэх бодлого баримталж ажиллана.

           3.1.5.Төсвийн урсгал зардлыг зохистой түвшинд хязгаарлан орлогыг нэмэгдүүлэх чиглэл баримтлана

          3.1.6.Барга ястныг дэмжсэн төсөл боловсруулж хэрэгжүүлнэ.

          3.1.7 Сум цаашид бие даан хөгжихийн тулд уламжлалт мал аж ахуйгаа хөгжүүлж хавсрага болон туслах аж ахуйг нэмэгдүүлнэ.

3.1.8. Энгийн гар худаг гаргах, байгалийн хадлан тэжээл бэлтгэх ажлыг зохион байгуулсан тэргүүний ажиллагаатай ард иргэдийг шагнал урамшилд тодорхойлох. 

 

3.2. Барилга байгуулалт, дэд  бүтэцийн  хөгжлийн талаар

          3.2.1.Соёлын төвийн барилгыг шинээр барина.

         3.2.2.Малчин өрх бүрийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах ажлыг үргэлжлүүлнэ.

         3.2.3.Сургуулийн дотуур байранд  засвар хийлгэх хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэх

          3.2.4. Иргэдийн санал  санаачлагад дэмжлэг үзүүлэн  шинээр  орон сууц  барихад анхаарна.

          3.2.5 Эрчим хүчний дотоод шугам тавих 

          3.2.6 Мал нядалгааны цэг байгуулах 

          3.2.7 Рашаант багийн төвийг шинэчлэх

          3.2.8 Цэцэрлэгт хүрээлэн байгуулах 

          3.2.9 Орон нутаг судлах танхимыг өргөтгөх 

          3.2.10 Байгалийн үзэсгэлэнт газрыг тэмдэгжүүлэх 

          3.2.11Гудамж талбайг гэрэлтүүлэх 

          3.2.12 Өвсний фондны агуулах байгуулах 

          3.2.13 240 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилгааг шинээр барих 

          3.2.14 Нэгдсэн халаалтын зуух шугам сүлжээ эхлүүлэх 

          3.2.15 Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлуулах 

          3.2.16 Талх нарийн боов, мах, цагаан идээ боловсруулах цех байгуулах 

          3.2.17 Хүнсний ногооны хүлэж байгуулах ба малжуулах төсөл хэрэгжүүлэх

          3.2.18 ЗДТГазрын дээврийн засвар болон халаалтыг шинэчлэх 

          3.2.19 Цагаанхошуу багийн төвд тохижилт хийх

3.2.20 Иж бүрэн хурлын танхимтай болох 

3.2.21 Амралт хүндэтгэлийн талбай байгуулах

3.3. Хүнс, Хөдөө  Аж  Ахуй, Байгаль орчны талаар

3.3.1.”Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2 га-д ойн зурвасыг байгуулна.

3.3.2.Усны эх үүсвэрийг бохирдох, хомсдохоос урьдчилан сэргийлж 5-аас доошгүй булаг шанд, рашааны эхийг хашиж хамгаалж, бут сөөг тарьж тохижуулна.

3.3.3.Бэлчээр усжуулах ажлыг зохион байгуулахдаа улсын төсвийн хөрөнгө оруулалтаар болон ард иргэдийн үүсэл санаачлагыг дэмжин жил бүр 1-ээс доошгүй гүн өрмийн худгийг алслагдсан ашиглалтгүй бэлчээрт гаргах.

3.3.4.Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй газруудад нөхөн сэргээлтийг чанартай бүрэн хийлгэнэ.

3.3.5.Хог хаягдлын цэг, оршуулгын газрын эргэн тойронд хамгаалалтын зоган татах.

3.3.6.Сумын хилийн заагийг тэмдэглүүлэх ажлыг зохион байгуулах.

3.3.7.”Нэг суурин нэг бүтээгдэхүүн” хөтөлбөрийг  хэрэгжүүлэх нэгэнт бий болсон эрчим хүчний найдвартай эх үүсвэрийн үр  ашгийг нэмэгдүүлэх, иргэдийг  тогтвортой орлоготой болгох, иргэн бүрийг үйлдвэрлэгч байлгах үүднээс хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар брэнд бүтээгдэхүүнтэй болох

3.3.8.Малын чанар, үржлийн ажил үйлчилгээг сайжруулж цөм сүргийн, малын тоо чанарт анхаарч нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх замаар хүн амыг эрүүл чанартай хүнсний  бүтээгдэхүүнээр хангах.

3.3.9.Байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд үржлийн мал, төмс, хүнсний ногооны үр худалдан авахад зориулж бага хүүтэй зээл олгоход зуучлана.

3.3.10.Өрхийн жижиг үйлдвэрлэл эрхлэхэд нь зориулж малчдад бага оврын техник тоног төхөөрөмжийг санхүүгийн хөнгөлөлттэй нөхцлөөр нийлүүлнэ.

3.3.11.Сумын мал эмнэлэг, үржлийн ажлын  үйл  ажиллагааг тогтворжуулахад анхаарч улсын стандартыг мөрдүүлэх замаар мал сүргийг халдварт болон паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх цогц арга хэмжээ авна.

3.3.12.Улсын төсвөөс мал эмнэлгийн арга хэмжээнд зориулан олгодог санхүүжилтийг сумын  төрийн сангаар дамжуулан, мал эмнэлгийн үйл ажиллагааны үр дүнг тооцож олгуулдаг болгох.

3.3.13.Сумын төвийг цэвэрч сум болгох цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ.

3.3.14 Туслах аж ахуй, гахай, тахиа үржүүлэх талаар санаачлага гаргасан иргэдийг дэмжин төсвийн байгууллагуудыг бие даасан  туслах аж ахуйтай болгоход туслана.

3.3.15 Малыг үүлдэр угсааг сайжруулах, малчдын хурдан удмын морийг патентжуулах

3.3.16 Мал нядалгааны цэг байгуулах хөрөнгийн асуудлыг төсөвт тусгуулж,  ашиглалтанд оруулах 

3.3.17 Сумын брэнд бүтээгдэхүүнтэй болох

3.3.18. Малжуулах төсөл хэрэгжүүлнэ.

Аймгуудын сайт

Сумдууд

Санал асуулга

Таньд веб сайт таалагдаж байна уу?

Тийм - 84.2%
Үгүй - 10.5%
Боломжийн - 5.3%

Нийт санал: 19
Асуулгын хугацаа дууссан on: 10 9-р сар 2015 - 00:00

Сайтын хандалт

051046
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
өнгөрсөн 7 хоног
Энэ сард
өнгөрсөн сард
Нийт
60
32
422
50033
1867
1232
51046

Таны IP: 54.204.83.136